ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Суурь боловсролын тэнхэм
Мaтематик бол бүх шинжлэх ухааны хаан юм. Нэн түрүүнд ухаантай байхыг чармай. Харин завтай цагтаа эрдэмтэн болно биз. (Пифагор). Дуугvй суух нь ярианы хvчийг нэмнэ, цагаа олох нь дуугvй суухын хvчийг нэмнэ(Солон).
Showing posts with label Хичээлийн төлөвлөгөө. Show all posts
Showing posts with label Хичээлийн төлөвлөгөө. Show all posts

Tuesday, January 31, 2012

Бие даалт


1.      БИЕ ДААХ АЖИЛ
·         интеграл тоолол   / 10оноо / 
·         олон хувьсагчийн функц /10 оноо /
·         дифференциал тэгшитгэл  /10 оноо /

Жич: Дээрх сэдвүүдийн холбогдолтой бодлогыг багш сурагч бүрд  давхардахгүйгээр сонгож өгөн ангийн ажил хийж ирнэ. Тухайн сэдвийн хүрээнд онолын асуудлыг судласан байна.  Сэдэвтэй холбоотой томъёо болон тодорхойлолтыг судлана.

Үнэлгээ


1.      Оюутны мэдлэг чадварыг үнэлэхдээ хичээлийн явцад хэр, бие дааж ажилласан, мэдлэгээ бататгасан зэргийг хичээл дээрх илтгэл, ярилцлага, маргаан болон бичсэн реферат, бичсэн төсөл, ангийн ажил зэрэг олон хэлбэрээр дүгнэхээс гадна сэдвийн тест, нэгдсэн тестийг авч дүгнэнэ. Хичээлийн жилийн явцад 2 удаа тест авах замаар оюутны мэдлэгийг дүгнэнэ. Нэг удаагийн сэдвийн тест 15-20 асуулттай байх ба зарим хэсэг нь нөхөх асуудал болон чөлөөт хариулттай асуулт байна.
Хяналтын ажил хийлгэх бүлэг сэдвийн нэр.
Сэдвийн тест 1: Интеграл тоолол, олон хувьсагчийн функц   /10оноо /
Сэдвийн тест 2: Дифференциал тэгшитгэл  /10 оноо /
Хичээлийн улирал тутам нэгдсэн тест авах ба нэгдсэн тест нь улирлын явцад үзсэн бүх сэдвийн гол агуулгыг хамарсан иж бүрэн тест байна. Нэгдсэн тест нь 20-30 асуулттай байх ба 10-15 асуулт нь нөхөх асуулт болон чөлөөт хариулттай асуулт байна. Сэдвийн болон нэгдсэн тестийг оюутны хэсэг, бүлэг бүрт ижил шалгуураар нэг цаг хугацаанд авна.
Дүгнэх онооны хуваарилалт
а/ Ирц, идэвх                    20 оноо                  
б/ Бие даалт                    30 оноо
в/Явцын шалгалт              20 оноо
г/ Улирлын шалгалт          30 оноо

Мэдлэг, чадвар, дадал


Хичээлээр эзэмших мэдлэг чадвар: Эдийн засгийн зарим асуудлуудыг математик аргын тусламжтайгаар задлан шинжлэх арга барилд суралцахаас гадна хялбар загваруудыг зохиож бодох чадвартай болно.